АНУ-ын засаг захиргаа энэ сарын 24-өөс Ираны эсрэг санхүүгийн довтолгоонд шилжихээ мэдэгджээ.
АНУ-ын сангийн сайд Скотт Бессентийн мэдэгдсэнээр, Ираны эсрэг хийж буй дайн эцсийн шатандаа орж байна. Даваа гарагт /2026.08.24/ Departure Day буюу Ираны эсрэг хамгийн өргөн хүрээний санхүүгийн довтолгоон хийж эхэлнэ. Цагаан ордны тэргүүн хэзээ ч ашиглахад хүрэхгүй гэж үзэж байсан бүх яам, агентлаг, бүтэц болон бүрэн эрхийг дайчлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж Бессент онцолсон байна.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг урьд өмнө байгаагүй өргөн хэмжээний эдийн засгийн дайныг эхлүүлж буй тухай мэдэгдсэн юм. Тэрбээр бүр улс оронд хандан, Тегеранд дэмжлэг үзүүлсэн аливаа санхүүгийн байгуулага, компани, нисэх онгоцны буудал болон төрийн байгууллагууд АНУ-ын зүгээс авах эдийн засгийн ноцтой үр дагавартай нүүр тулах болно гэж анхааруулсан.
Үүний хариуд Ираны гадаад хэргийн яам АНУ-ын хориг арга хэмжээний бодлого нь эдийн засгийн терроризм бөгөөд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг хэмээн мэдэгджээ. Хэрэв АНУ Ираны эсрэг эдийн засгийн дайнаа үргэлжлүүлбэл Ормузын хоолойгоор газрын тос экспортлохыг бүрэн хаана гэж анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )