Ойрх Дорнодын хямрал: Катарын ерөнхий сайд Иранд айлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэ оны хоёрдугаар сард Ойрх Дорнодод хямрал эхэлснээс хойш анх удаа Катарын ерөнхий сайд бөгөөд гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани Тегеранд айлчилж байна.

Айлчлалын үеэр бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг тодорхой хэмжээнд намжаах, Ормузын хоолойд хөлөг онгоц зорчих нөхцөлийг хангах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Катарын ерөнхий сайдын түвшний айчлал нь АНУ, Израил Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш анх удаа болж буйгаар онцлогтой. Катар улс мөргөлдөөний үеэр нэг бус халдлагад өртөж байсан ч дайны хурц үе дууссаны дараа Доха АНУ, Ираны хооронд хэлэлцээ хийхэд зуучлахыг санал болгож байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top