Такаичи: Японы өөрийгөө батлан хамгаалах хүчинд бүтцийн өөрчлөлт хийнэ

Я.Болор | Zindaa.mn
15 минутын өмнө

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи тус улсын өөрийгөө батлан хамгаалах хүчинд бүтцийн өөрчлөлт хийхээ мэдэгджээ.

Тэрбээр, Японы засгийн газар Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш үүссэн илүү хүнд, ширүүн нөхцөлд аюулгүй байддлаа хангах бодлогоо бэхжүүлэхээр ажиллаж байгааг Х сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Өөрчлөлтөд сансрын уудамд явуулах ажиллагаа хамрагдана. Энэ нь Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний гол үйл ажиллагаа болох юм гэж Такаичи онцолсон байна. Агаар сансрын хүчин гэж нэрлэгдэх өөрийгөө батлан хамгаалах нисэх хүчинд сансар дахь ажиллагааг удирдах командлалыг үүсгэн байгуулахаар төлөвлөжээ. Мөн тус улсын батлан хамгаалах яам, өөрийгөө батлан хамгаалах хүчин хамтран ирэх оны хавраас өмнө сансрын уудамд мониторинг хийх анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байна.

Мөн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Окинава дахь цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхээс гадна батлан хамгаалах сайдыг орлох хэд хэдэн албан тушаал бий болгохоор зэхэж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top