Их Британид тархины хавдрыг хиймэл оюуны тусламжтай авчээ

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

Лондон дахь Мэдрэл судлал, мэдрэлийн мэс заслын үндэсний эмнэлэгт тархины хавдрыг хиймэл оюуны ухааны оролцоотой авах мэс заслыг хийжээ. Энэ нь дэлхийд анхны ийм төрлийн мэс засал юм.

Хиймэл оюун ухаан бодит цагийн горимд мэс заслын үйл явцын дүрс бичлэгт анализ хийж, өвчтөний амин чухал эд эрхтэн болон харааг гэмтээлгүй авч үлдэхэд нь эмчид тусалж байжээ. Ингэснээр асар хүнд мэс заслын дүнд өвчтөний харааг авч үлдсэн байна.

48 настай Рис Хибберт гэгч өвчтөн тархинд нь үүссэн 11 мм хавдрын улмаас хараагүй болох аюулд унасан байна. Мэс заслын дараа түүний хараа мэдэгдэхүйц сайжирч, хэдэн хоногийн дараа шил, таяггүй явах чадвартай болсон байна.

Мэс заслын үеэр хиймэл оюун тархины суурь хэсгийн судас, харааны мэдрэлийн эс зэрэг амин чухал хэсэгт гэрэл тусгаж, эмч нарт зөв шийдвэр гаргахад нь тусалж байжээ. Хиймэл оюуныг мэс заслын олон зуун бичлэг дээр үндэслэн сургасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top