Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ

2026 оны 09 сарын 29

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр нийт 2048 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 528, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 13, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 52, хулгайн 16 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 98 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 11 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.119.171)  2026 оны 09 сарын 29

Эрх хасах бол ямарч үр дүнгүй шийтгэл их хэмжээний торгууль хүсээд бгаа согтуу алуурчдад торгуулийг нэм эрхийг давхар хас

0  |  0
Top