Тамирчдад урамшуулал олгохоо больё!

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 10 сарын 05

“Монголын нэрийг гаргаж байхад энэ юугаа хуцаад байгаа юм” гээд л шаагилдаад ороод ирэв. Бодит байдал ийм байна. Уншигч та Азийн наадмыг анзаарав уу. Улсынхаа рекордыг л эвдээд 40 хүнээс 38-д орж байгаа баахан амжилтууд дурайсныг. Түүнийгээ ичих ч үгүй уянгын халилтай пост хийгээд, постер болгоод баахан тараав даа. Ер нь ичмээр. Ичих ч үгүй Үндсэн хуулийг УИХ-ын даргын индэр дээр зайдалсан Б.Булгантуяа “олон дээд амжилт эвдэгдсэн наадам байлаа” гээд олон нийтийн телевизээр яриа өгч харагдана лээ. Ер нь л байнд ч үгүй банзанд ч үгүй хоцрох юм бол улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр олон жил тэжээлгэхээ болих хэрэгтэй.

“Цэргийг 1000 хоног тэжээж, нэг өдөр ашигла” гэх үг бий. Гэтэл бид тамирчдаа тэжээгээд л байдаг ашиг, хэргээ гаргахгүй улсууд л боллоо.

Ер нь манай улстөрчдийн балай шийдвэрүүд улсаа хорлочих гээд байдаг гэмтэй. Түүний нэг нь олимп, тив, дэлхийн тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг насаар нь урамшуулдаг явдал. Яахав нэг удаагийн мөнгөн урамшуулал байдаг л юм байгаа биз. Насаараа тэжээлгэх алдар гавьяа мөн үү гэдгийг эргэж харах хэрэгтэй. Хаа байсан 1980-аад онд тив, дэлхий, бүр цаашлаад олимпоос медаль авсан л юм байгаа биз. Өнөө цагийн бидэнд чухам ямар хамаа байна аа. Нэг ийм хэлтгий, “тэнэг” бодлого Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 151 дүгээр зарлиг гарч, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. За ингээд үүнээс хойш олимпоос тоотой хэдэн медаль авдаг болсон. Арга ч үгүй. Чардайж, чардайж нэг тэмцээнд түрүүлэх юм уу, медалийн тавцанд зогсоно. Насаараа тэжээлгэх юм чинь дахиж хичээх гэсний ч хэрэггүй. Ийм мөнгөн тэтгэмж нь Монгол Улсын ирээдүйн амжилтыг тагласан бул хар чулуу болчхоод айгаа юм. Дэлхийн аваргын тэмцээнүүдийг бүр ярих юм биш. Шагналт 4, 5-р байр эзлэх тамирчид нэмэгдсэн. Яг үнэндээ ямар ч шагналгүй хоцорсон гэдгийг хүн бүр мэднэ. Алтын дайтай мөнгө, мөнгийн дайтай хүрэл гэж нэгнээ хуурдаг болсон. Сошлоор ч уянгална. Тамирчид та нарт ямар ч өргүй энэ тэр гээд. Угтаа бол өртэй юм. Улсын төсвийн, та бидний татварын мөнгөөр тэжээлгэж байгаа “амьтас”. Тэднээс бид амжилт нэхэхгүй өөр юу нэхэх юм.

Олимп, дэлхий, тивийн тэмцээнд медаль авсан тамирчдад насан туршид нь урамшуулал олгох журам 2013 оноос хэрэгжиж эхэлснээс хойш манай тамирчдын амжилт улам бүр доошилсон.

Манай төрийн “мэргэн” дарга нар мөнгө гэдгийг л чухалчилж харсан. Гэхдээ бодлого гээчийг нь таг мартаж орхисон юм. Мөнгө өгөөд болдог бол бид олимпын олон аваргатай, дэлхийн нэжгээд аваргатай, тивийн хэд, хэдэн багц медальтай болчих байлаа. Гэвч тэгсэнгүй. Өрсөлдөөн гэдэг юм олон болж, дэлхий дахин мөнгөөр бус ухаанаар, бодлогоор уралддаг боллоо. Үүнийг Казахстаны жишээ бэлхнээ харуулна. Одоо тэд спортын бүх төрөлд дэлхийд өрсөлдөх хэмжээний амбицтай болчихлоо. Амбицаа харуулж байгаад хөлбөмбөгийн тэмцээнд европын бүсэд багтчихсан. Тэр Умард Солонгосыг хар. Пуужингаар айлгадаг “мангар пацан” гэж манай либераль шошготой таг коммунист хэд хэлдэг юм байна лээ. Умардууд спортын бүх төрөлд тэр дундаа хөлбөмбөгийн спортод онцгойлон анхаарал хандуулсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг 2000-аад оноос системтэйгээр хөгжүүлж иржээ. Улсаас нь бодлогоор анхаарч хөлбөмбөгийн бэлтгэлйн материал техникийн баазыг хангалттай бүрдүүлсэн. Чухам иймээс тэд Азийн цом, азийн наадамд гурав, 20 хүртэлх насны ДАШТ-нд аман хүзүүдсэн амжилт гаргаад байна. Хүндийн өргөлт зэрэг уламжлалт бус спортын төрлүүдэд ч анхаарах боллоо.

Хоёр жилийн дараа Лос Анжелесийн олимпын наадам болно. Монголын тамирчдаас их юм горьдоод хэрэгггүй шүү!

Гэтэл манайх анхаарсан юм огт байхгүй. Амжилт гаргахаар нь алга ташсан болж, улстөрчид хамт зургаа авахуулаад сошилд уянгална. Амжилт гаргахгүй бол тоох ч үгүй. Нэг тийм балай тогтолцоо Монгол Улсад бий болчихлоо. Одоо спортын бодлого гэдэг юм ярих цаг болсон. Азийн наадамд баахан хүрэл медаль авсныхаа төлөө Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Монголын олимпын хорооны Ерөнхийлөгч, Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд бүгд ажлаа өгөх ёстой. Түүнийг нь дагалдаж явсан Спортын ямар юмны холбоо ч гэнэ үү, улсын зардлаар гадаадаар аялдаг нөхдийг ч болиулах хэрэгтэй. Спорт мэддэггүй баахан хүн Японыг зорьсон харагдана лээ. Ингэж байхаар спортын нэгдсэн бодлоготой болж аваад 2032 оны олимпоос хэд, хэдэн алтан медаль авахаа бодсон нь дээр. Хоёр жилийн дараа Лос Анжелесийн олимпын наадам болно. Монголын тамирчдаас их юм горьдоод хэрэгггүй шүү!

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.40.218)  2026 оны 10 сарын 08

Амжилт гаргасан тухайн цаг үед нь урамшуулаад явах нь зөв дө. Үнэхээр хөдөлмөрч зүтгэлтэй , ирээдүйтэй нь шагналыг хэд ч авсан яах вэ. Одоо шагнагдсан хүнд 20 н жилийн дараах ажилд орсон хүний цалингийн татвараас өгч болно гэж бодохгүй л бнө. Нэг удаа азийн хүрэл аваад л ханачидаг уу. Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргадаг нь нэг талаараа үнэн боловч , сонголтыг хүн өөрийнхөө төлөө хийдэг бгаа шүү.

0  |  0
Huts  (66.181.187.126)  2026 оны 10 сарын 06

Uursduu mongol ulsiinkhaa neriig zarluulj eh orniihoo tuluu huksuu ursgaj yvj chdhf gertee altsaital zugeer hevtej baij amjilt gargasan ekh ornoo delhiid surtchilsan tamirchdaa ataarhaj uhehnee ulun gulugnuud ve hha\n

0  |  0
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
Zochin (66.181.187.126)  2026 оны 10 сарын 06

Ee huurhii du ene trolluud ni ataarhaj uhlee shde uls eh orniihoo neriig gargaj mongol gedeg neriigvtiv delhiid surtalj yvj bga hedheen tamurchidaa yh gej adlaj baidag yumbe de end athaarhaj yum bichhiinbirond ter talbsi deeree ochiod hulgaichdtaigaa temtsee!!!! Binzendee anhaaralaa handuulaa damdin nymaa zailuulaachee tamirchid ta nart ymr gem hiigeegui baih daa

0  |  0
Зангараг (59.153.114.114)  2026 оны 10 сарын 06

Олимп дэлхийд Японы жүдочид шиг даналзаачээ монгол жудочидоо. .\nНэг л их алдар цолтой гавъяат, Хөдөлмөрийн баатрууд очоод хүрэл медалийн төлөө үзээд ялагдлаа ч гэх шиг тийм амжилтаар яадаг байнаа аан????

0  |  0
зочин (66.181.166.196)  2026 оны 10 сарын 05

Хараад байхад тамирчид гавьяат энэ тэр болоод ирэхээрээ л амжилт нь буураад эхэлдэг дээ, гавьяа шагнал, урамшуулалыг төр олгодог байх нь буруу байх оо, үнэхээр амжилт гаргасныг нь урамшуулах асуудлыг тухайн спортын холбоод, ивээн тэтгэгч энэ тэр нь л шийддэг байхад болно ш дээ, ер нь манай спортын систем, тогтолцоо өөрөө асуудалтай, жинхэнэ дэлхийд улсынхаа нэрийг гаргаж болох багийн спорт энэ тэрээ ор тас хаячихсан, манайхаас өөр газарт бараг спортод тооцогддоггүй, дэлхийн гэхэд ч асуудалтай бөх мэтэд маш өндөр ач холбогдол өгдөг сонин, гажиг тогтолцоо л яваад байх

0  |  0
zzzz (103.229.122.33)  2026 оны 10 сарын 06

uneng bichjee, ontsgoi amjilt gargasan tamirchdyg neg udaa tsol khergem shagnaad bolloo. tuunees bish bainga tatwar tulugchdiin mungiig shaana gej yu bainaa, za tegeed ulsyn rekord ewdlee gej demiirekhee boli, ter ni delkhiin khemjeend yostoi eleg khataana pizda gej

2  |  0
bn (202.179.24.157)  2026 оны 10 сарын 05

Yostoi unen, hend hamaa bainaa, amjilt gargaj chadval uursud ni heregtei biz

0  |  0
Top