Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

2026 оны 10 сарын 06

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, Япон Улсын “Алмек корпораци”, “20 минутын хот” хөгжлийн төв хамтран форумыг хамтран зохион байгууллаа. Форум нь Монгол Улсын хот байгуулалт, орон сууцны хэрэгцээг Япон Улсын дэвшилтэт туршлага, технологи, хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэх зорилготой. Мөн цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгыг тодорхойлж, талуудын оролцоо, хамтын ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм.

 

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа форумыг нээж хэлсэн үгэндээ “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үндэслэлтэй судалгаа, оновчтой төлөвлөлт, бодитой санхүүгийн тооцоо чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтран хөгжүүлэх боломжтой төслүүдээ тодорхойлж, тэдгээрийг хөрөнгө оруулалтад бэлтгэхэд шаардлагатай судалгаа, санхүүжилтийн шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагааны үр дүн иргэдийн амьдрах орчны чанар, орон сууцны хүртээмж, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжид бодит ахиц авчрах учиртай. Энэхүү зорилгын төлөө Монгол, Японы төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхнийг мэдлэг, туршлагаа нэгтгэн, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг уриалж байна” гэв

 

 

Форумын үеэр ХББОСЯ-ны хэлтсийн дарга В.Мөнхжаргал “Орон сууцны бодлогын тухай” танилцуулга, “ТОСК” ТӨХХК-ийн газрын дарга Э.Доржбал “Орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж”, “20 минутын хот” хөгжлийн төвийн захирал Б.Бямбажаргал Төр хувийн хэвшлийн түншлэлээр санал болгож буй төслийн танилцуулгыг тус тус хийсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
Top