Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 тохиолдол бүртгэгджээ

2026 оны 08 сарын 06

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 05-ны өдөр нийт 2321 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 801, гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 52, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 82 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид дөрвөн хэргийг шуурхай илрүүлж, 17 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(66.181.178.222) 2026 оны 08 сарын 07

Энэ замбараагүй нийгэмд хэрэг зүгээр ил байдаг.учир хэрэг бүртгэл явуулж хариуцлага тооцож яллах ёстой. Согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодох нь онц хүнд ноцтой гэмт хэрэг шүү дээ үхэр монголчууд аа та нар зөрчил гэж үзээд байх шиг байна.

0  |  0
Top