ТОО | Монгол Улс 142.6 сая ам.долларын эрчим хүч импортолжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 08 сарын 09

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал Монгол Улс энэ оны эхний долоон сарын байдлаар 142.6 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортолжээ.

Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний импорт сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөр байна. Тухайлбал 2023 он 2.43 тэрбум кВт.цаг, 2024 онд 2.75 тэрбум кВт.цаг эрчим хүч импортолжээ. Нийт эрчим хүчний хээрглээ жилд дунджаар 6-8%, оргил ачааллын чадал 8-10% өсөж байгаа нь импортын хамаарлыг улам бүр нэмэгдүүлж байгаа үзүүлэлт юм.

Цахилгаан, эрчим хүчний импортын 70 орчим хувийг БАНХУ эзэлдэг. Үүний дийлэнх нь “Оюу Толгой” төслийн хэрэгцээг хангахад чиглэгддэг. Үлдсэн 30 орчим хувийг ОХУ эзэлдэг бөгөөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллыг нөхөх, систем тохируулга хийх зориулалтаар ашиглагддаг билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(59.153.115.44) 2026 оны 08 сарын 10

Үхэр монгол буюу өлөн хүмүүсийг төрд залж засаглуулсны гай бүх салбарт илэрч монгол доройтож монголчууд ядуурав.

0  |  0
Top