ДОХИО | Төвийн бүсийн сүлжээнд чадлын дутагдал 1956 МВт хүрнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Эрчим хүчний салбарт 2026-2027 оны өвлийн оргил ачаалал төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1956 МВт хүрэх тооцоо гарчээ. Чадлын дутагдлыг БНХАУ-аас 80 МВт-ыг импортло бөгөөд шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70 МВт-ын дулааны цахилгаан станцаас хангахаар төлөвлөж байгаа аж

Энэ өвөл цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх төлөвтэй. Үйлдвэрлэх чадал, хэрэглээ бараг тэнцэж, нөөц тоноглолгүй ажиллах эрсдэлтэй байгааг салбар яамнаас анхаарууллаа.

Одоо байгаа хүчин чадлын хувьд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК одоогоор найман зуух, долоон турбинтэй, 772 МВт цахилгааныг төвийн эрчим хүчний нэгдсэн системд, 1586 гагакалори цаг дулааныг Улаанбаатарын дулаан хангамжид нийлүүлж байна.

Харин “Дулааны III цахилгаан станц” 13 зуух, долоон турбин, 123 МВт цахилгааны, 585 гигакалори цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх чадаллтай. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээний 10%, Улаанбаатарын дулааны 24%-г тус, тус хангадаг юм.

Улсын хэмжээнд эрчим хүчний салбарын 46 компанийн өвөлжилтийн бэлтгэл 92.5% гүйцэтгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top