Хятадад албан тушаалтнууд, тэдний гэр бүлийнхний бизнесийг хатуу хянана

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хятадад удирдах албан тушаалтнуудын хөрөнгө болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдийн бизнест тавих хяналтыг чангатгана гэж Хятадын Коммунист намын Төв хоороны бүгд хурлаас гаргасан шийдвэрт заажээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, баримт бичигт мөн удирдах албан тушаалтнуудын хувийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, тэдгээрийн гэр бүлийн өмч хөрөнгө, зардал нь орлогоос давсан тохиолдлуудыг шалгахаар тусгажээ. Түүнчлэн, удирдах албан тушаалтнуудын гэр бүлийнхний бизнест тавих хяналтаа чангатгах шийдвэр гаргасан байна.

Энэхүү хатуу шаардлага нь албан тушаалтнуудын бүхий л карьерын турш үйлчлэх аж. Түүнчлэн, албан тушаалтныг тэтгэвэрт гарсны дараах хяналтыг мөн чангатгаж, хариуцлагаас зайлсхийх зорилгоор албан тушаалаас чөлөөлөгдөх явдлыг мөн таслах зогсоох тухай тусгай заалт оруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top