Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “CNN Türk” сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт зохион байгуулахад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тусална гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Эрдоган Путинтэй холбоотой байдгийг мэднэ. Тиймээс бид Туркт уулзалт зохион байгуулахыг дэмжиж байгаа” гэжээ.
Хэрэв В.Зеленський ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахыг хүсэж байгаа бол Москвад ирэх ёстой гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн бол Кремлийн тэргүүний туслах Юрий Ушаков Зеленський янз бүрийн шугамаар В.Путинтэй уулзахад бэлэн буйгаа илэрхийлж байгаа бөгөөд тэрбээр үүний тулд Москвад очих ёстой гэжээ.
Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткоффтой уулзах үеэр Украины асуудлаарх гурван талт хэлэлцээг сэргээхэд бэлэн буйгаа илэрхийлсэн билээ. Ушаковын мэдээлснээр, гурван талт уулзалт Абу Даби хотноо энэ сарын 10-аар болно гэсэн хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )