Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэрэл зургийг: Д.Нямбилэг

Сенегал улсын Дакар хотноо үргэлжилж буй Залуучуудын IV олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, 2025 оны өсвөрийн УАШТ-ний мөнгө, 2026 оны өсвөрийн УАШТ-ний алтан медальт тамирчин Т. Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ.

Т. Төгсхүслэнгийн энэхүү амжилт нь Монголын жүдо бөхийн залуу үеийн тамирчдын ур чадвар, өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд харуулсан чухал үр дүн боллоо.

Тамирчин Т. Төгсхүслэн болон түүний дасгалжуулагч багш нарт баяр хүргэе.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top