
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр нийт 2041 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 676, гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 7, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 70 хулгайн 12 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 104 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 6 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )