Цахим спортын дэлхийн аварга EWC 2026 тэмцээний Counter-Strike 2-ын төрөл шийдвэрлэх шатандаа орлоо. Хэсгийн шатны хоёр хожигдох эрхтэй (double-elimination) форматаас ялгаатай нь, хасагдах шатанд ганц ч алдаа гаргах ёсгүй. Дэлхийд алдартай “1xBet” брэндийн шинжээчид “The MongolZ” багийн хасагдах шатны эхний тоглолт, багийн форм, чухам ялалт магадлалтай эсэхийг шинжилжээ. Уг нийтлэлийг та бүхэнд хүргэе.
Хасагдах шатны оноолт
Монголын баг хасагдах шатны хамгийн чанга хэсэгт оноолт таарлаа. Хэрэв тэд Мэйжорын аварга Falcons багийг хожвол, хэсгийн шатанд 1–2-оор хожигдоод байсан эртний хүндхэн өрсөлдөгч “NAVI”-тай дахин таарах өндөр магадлалтай.
Харин хагас шигшээд гарлаа гэхэд “The MongolZ” баг фокус өндөр, формын хувьд гайхалтай байгаа ZywOo (Vitality) болон donk (Spirit) нарын ялсантай нь тулахаар байна. Эндээс харахад манай залуусыг тун амаргүй даваанууд хүлээж байгаа нь тодорхой юм. Нөгөө хэсгийн хамгийн хүчирхэг багууд нь “MOUZ” болон “FURIA”.
“The MongolZ” болон “Falcons” багийн форм
“1xBet” брэндийн албан ёсны түнш “The MongolZ” баг нээлтийн тоглолтод “9z” багийг (13–7) итгэл төгс хожсон ч, хасагдах шатны эрхийн төлөөх тулаанд “NAVI”-д ширүүн өрсөлдөөний эцэст (1–2) ялагдсан юм. Тэд ялагдсан ч маргааш нь Бразилын “paiN Gaming” багийг Nuke талбар дээр 13–10, Inferno талбар дээр 13–4 өөр тус тус буулган авч, тоглолтоо сэргээж чадсан. Нээлтийн тоглолтод мэргэн буудагч (AWPer) “910” 1.56 рейтинг, 20/12 KD үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол сүүлийн тоглолтод ахлагч “bLitz” гол үзүүлэлтүүдээрээ түүнийг яльгүй давсан билээ. Түүнчлэн багийн хоёр шинэ тамирчин тактикийн системдээ сайн зохицож, тогтвортой тоглолт үзүүлж байгаа нь сайшаалтай хэрэг.

Өрсөлдөгч “Falcons” багийн хувьд хэсгийн шатны эхний тоглолтод “K27” багийг 13–6-аар илүүрхсэн. Үргэлжлүүлэн “Astralis”-ийг Ancient талбар дээр 13–7, Dust2 талбар дээр 13–11-ээр тэгшхэн хожсоноор хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд төвөггүй шалгарлаа. Одоогоор тэдний бүрэлдэхүүнээс “m0NESY”, “NiKo”, “kyousuke” нар тун гайхалтай формтой байна: мэргэн буудагч залуу эхний тоглолтод 1.97 рейтинг, 22/8 KD үзүүлсэн бол туршлагатай Босни рифлер NiKo хоёр дахь тоглолтод 1.52 рейтинг, 41/27 KD гэсэн шилдэг үзүүлэлтийг үзүүлээд байна.
Тоглолтын таамаг
Кибер спортын шинжээчдийн үзэж байгаачлан Мэйжорын аварга “Falcons” багийн ялах магадлал өндөр. Гэсэн хэдий боловч “The MongolZ” тэднийг буулган авах чадалтай баг. Өнгөрсөн хоёр жилд дээрх багууд хоёр удаа учраа таарсан. Монголын баг “IEM Cologne 2025” тэмцээнд 2–0-ээр (13–9, 13–9) ялж байсан бол, “PGL Astana 2026” тэмцээнд шийдвэрлэх талбар дээр нэмэлт цагт ялагдал хүлээсэн (8–13, 13–11, 12–16). Хоёр багийг заагалж байгаа чансааг түр мартаад учраа таарсан тоглолтын үр дүнг харвал “The MongolZ” тийм ч амархан буугаад өгөхгүй нь тодорхой.
Өмнөх тэмцээнд ч, энэ тэмцээнд ч нэг зүйл анзаарагдаж байгаа. Энэ нь багийн дасгалжуулагч “maaRaa” тэмцээнд оролцохгүй. Дээрээс нь том тэмцээний туршлага багатай хоёр шинэ тоглогч байгаа нь сөргөөр нөлөөлж болох юм. Гэсэн хэдий ч манай залуус дасгалжуулагчгүйгээр ч ялалт байгуулж чаддагаа олон удаа нотолсон. Багийн шинэ тоглогчид “Falcons” багийнханд гэнэтийн бэлэг барих чадамжтай. Учир нь “Falcons”-ийн дасгалжуулагчдын баг шинэ тамирчдаас чухам юу ирж болохыг сайн мэдэхгүй байгаа. Ялангуяа “MongolZ” баг сүүлийн гурван сарын хугацаанд Dust2 талбар дээр 100%-ийн хожилтой байгааг онцлох ёстой. Түүгээр ч зогсохгүй “The MongolZ” өнгөрсөн жилийн "Esports World Cup 2025" тэмцээний аваргын цомыг хүртэх замдаа “Team Vitality”-г буулган авч байсныг санах хэрэгтэй. Энэхүү тэмцээнд түрүүлж байсан туршлага нь Азийн шилдэг багт сэтгэл зүйн чухал давуу талыг олгох боломжтой.
The MongolZ болон Falcons байгийн тоглолт монголын цагаар өнөөдөр 19:00 цагаас болох хуваарьтай байна. Хөгжөөн дэмжигч та бүхэн тоглолтын стрийм дамжуулалтаар хайртай багаа дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 0 )