.jpg)
IEM Beijing 2026 болон Хонконгт зохион байгуулагдах BLAST Rivals 2026 Season 2 тэмцээнүүд нь Сингапурт болох PGL Major-ийн өмнөх томоохон сорил, бэлтгэл болох юм.
Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ баг мөн Бээжинд болж буй энэхүү тэмцээнд 1,250,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд эхний тоглолтуудаасаа л сайн формтой байгаагаа харууллаа.
Азийн хамгийн хүчирхэг баг хэсгийн шатны А хэсгийн эхний тоглолтдооu Legacy багийг 2:1-ээр буулган авсан. Гэхдээ FURIA, Falcons, NAVI болон бусад хүчирхэг багуудын эсрэг хэрхэн тоглох бол?
Энэ талаар 1xBet компанийн цахим спортын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлжээ.
FURIA тэргүүлж, MOUZ тогтвортой тоглолтоо үргэлжлүүлж, NAVI эргэн ирж байна
FURIA баг Tier 1 түвшний тэмцээнүүдийн шийдвэрлэх шатанд өрсөлдөх хангалттай ур чадвартай. Гэвч хамгийн чухал тоглолтуудын үеэр тэдэнд ямар нэг зүйл дутагдах нь бий. Данил “molodoy” Голубенкогийн гайхалтай тоглолт сулрахын зэрэгцээ Кайке “KSCERATO” Сератогийн рейтинг өөрийнх нь тогтсон 1.20 үзүүлэлтээс доош унадаг.
Гэсэн хэдий ч сүүлийн саруудад тус багийн тоглолт эрс сайжирч, өрсөлдөгчдийнхөө бэлтгэл муу байгааг овжин ашиглаж чадлаа.
FURIA дараалан хоёр томоохон тэмцээнд буюу Thunderpick World Championship 2026 болон PGL Masters Bucharest 2026-д түрүүлж, VRS чансааны нэгдүгээр байрт бичигдэх болсон юм. Румын улсын нийслэл Бухарест хотод байгуулсан энэхүү ялалт Марекс “YEKINDAR” Галинскийн хувьд онцгой үйл явдал байв. Тэрбээр карьертаа анх удаа тэмцээний MVP буюу шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ.
Бразилын баг IEM Beijing 2026 тэмцээний гол фаворитуудын нэг бөгөөд FaZe багийг 2:1-ээр хожсоноор өндөр амбицтай байгаагаа баталлаа. Тус баг ахлагч Габриэль “FalleN” Толедогийнхоо гайхалтай карьерын төгсгөлийг амжилтаар үдэхийн төлөө бүх хүчээ дайчлах нь гарцаагүй. MOUZ багийн хувьд ирээдүйтэй буудагч тоглогчид болох Адриан “xelex” Винце болон Олдржих “PR” Новитой хамтран тоглож буй амжилттай үе нь үргэлжилж байна. ESL Pro League Season 24 тэмцээнд мөнгөн медаль, PGL Masters Bucharest 2026-д хүрэл медаль хүртсэнийхээ дараа тэд Бээжинд FURIA-гийн хамтаар тэмцээний гол фаворитуудын нэгээр хүрэлцэн ирсэн юм.
TYLOO (2:0) болон хүч түрэн гарч ирж буй BetBoom (2:0) багуудыг итгэл төгс хожсоноор плей-оффын эрхээ баталгаажуулжээ. Гэхдээ IEM Beijing 2026 тэмцээний хамгийн том гэнэтийн бэлэг NAVI байж мэднэ. Хэдхэн долоо хоногийн өмнө тэд Сингапурын Major тэмцээнд оролцох эрхээ алдах дөхөж байсан бол одоо дэлхийн аварга цолтой Falcons багийг 2:0-ээр бут ниргэж байна. Natus Vincere багийн AWP тоглогч Ихор “w0nderful” Жданов үнэхээр гайхалтай бэлтгэлтэй байгаа юм. Тэрбээр Falcons багийн эсрэг Ancient газрын зураг дээр 2.24 рейтинг үзүүлж, олны анхаарлыг илүү их татдаг Илья “m0NESY” Осиповыг тоглолтоороо бүрэн давамгайлжээ. Украины мэргэн буудагч сүүлийн тэмцээнүүдэд Матье “ZywOo” Эрботтой эн зэрэгцэхүйц тоглолт үзүүлж байна гэж олон шинжээч үзэж байна. Хэрэв тэр Дрин “makazze” Шакиригээс тогтвортой, найдвартай дэмжлэг авч чадвал ямар ч өрсөлдөгчийн хувьд NAVI-тай өрсөлдөхөд тун хэцүү байх болно.
The MongolZ багаас юу хүлээх вэ?
“cobrazera”, “nin9” нар үндсэн бүрэлдэхүүндээ эргэн ирсэн нь багийн тоглолтод эерэгээр нөлөөлжээ. “maaRaa”-н удирддаг баг 1win Private Club Season 2 тэмцээнд түрүүлж, финалд PARIVISION-ийг 3:0-ээр илт давуу хожсон юм.
Мөн PGL Masters Bucharest 2026 тэмцээнд Aurora болон Legacy багуудыг дараалан хожсоноор PGL Singapore Major 2026 тэмцээний хоёрдугаар шатанд шууд оролцох эрхээ баталгаажуулсан.
The MongolZ баг Бээжин хотноо зохион байгуулагдаж буй IEM Beijing 2026 тэмцээний плей-оффт шалгарах өндөр боломжтой байна. Тэд А хэсгийн эхний тоглолтдоо Legacy багийг 2:1-ээр буулган авсан бөгөөд мэргэн буудагч “910” 1.30 рейтинг үзүүлж, тоглолтын MVP-ээр тодорчээ. Mirage газрын зураг дээр хожигдсон ч The MongolZ өрсөлдөгчийнхөө сонгосон Dust 2 газрын зураг дээр ялалт байгуулж чадсан юм. Энэ ялалтад Есөнтөмөр “nin9” Гантулга гол үүрэг гүйцэтгэж, 1.78 рейтинг болон 2.0 K/D үзүүлэлттэйгээр тоглолтоо дуусгажээ.
Тэмцээний хоёр дахь өдөр The MongolZ баг HEROIC-ийг буулган авлаа. Людвиг “Brollan” Бролин болон Антонио “MartinezSa” Мартинес нар багт нэгдсэнээс хойш HEROIC Tier 2 түвшний тэмцээнүүдэд дараалан сайн амжилт үзүүлж байсан юм. Манай залуус Inferno газрын зургийг сонгож, 13:7-оор итгэл төгс ялалт байгуулжээ. Энэ тоглолтод “910” Өсөхбаяр боло н“cobrazera” Анарбилэг нар онцгой тоглолт үзүүлж, тус бүр 1.53 болон 1.49 рейтингтэйгээр газрын зургийг дуусгасан байна.
Харин Nuke газрын зураг дээр манай баг HEROIC-ийн эсэргүүцлийг хоёр үеийн нэмэлт цагт буулган авч, плей-оффын эрхээ баталгаажууллаа. Дээд хүснэгтийн финалд ялалт байгуулж чадвал манай баг хагас шигшээд шууд шалгарах боломжтой юм.
IEM Beijing 2026 тэмцээний сонирхолтой өрсөлдөөнийг бүү алдаарай.

Сэтгэгдэл ( 0 )