Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 105 этгээдийг илрүүлжээ

18 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр нийт 2021 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 798, гэмт хэргийн шинжтэй 91 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 50, хулгайн 12 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 112 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 1 хэргийг шуурхай илрүүлж, 100 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top