АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордонд ОХУ, Украины төлөөлөгчдийг хүлээн авч уулзана гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Меланиа Трампын зуучилснаар талууд Украины Олешки хотод гал зогсоох тохиролцоонд хүрч, энэ хугацаанд олон зуун энгийн иргэнийг тус хотоос нүүлгэн шилжүүлсэн билээ.
Меланиа Трамптай хийх уулзалтад Украины талаас “Ард түмний зарц” фракцын тэргүүн Давид Арахимия, Оросын талаас В.Путины тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев оролцоно.
Меланиа Трамп энэхүү хүмүүнлэгийн санаачилгынхаа талаар пүрэв гарагт мөн мэдэгдэл хийхээр болжээ.
Украины Олешки хотод гал зогсоох дэглэм аравдугаар сарын 27-оос арваннэгдүгээр сарын 1-ий хооронд үргэлжилжээ. Энэхүү хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд тус хотоос олон зуун энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлж, мөн хүмүүнлэгийн тусламж хүргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )