.png)
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.
Тодруулбал, энэ сарын 12 болон 24-ний өдрүүдэд дараах төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Арваннэгдүгээр сарын 12, 24-нд:
Нийгмийн халамжийн тэтгэвэр
Асаргааны тэтгэмж
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Арваннэгдүгээр сарын 12-нд:
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
Арваннэгдүгээр сарын 19-нд:
Хүүхдийн мөнгөн тэтгэмж
Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
Арваннэгдүгээр сарын 24-нд:
Эхийн алдар одонтой эхийн мөнгөн тусламж
Насны хишиг
Иргэд халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны цахим хуудас болон холбогдох мэдээллийн сувгуудаас авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )