Нийслэлийн МАН шинэ даргаа угтаж, хоёр дүүргийн Засаг дарга солигдлоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд түүний оронд Д.Ундармааг томилохыг дүүргийн ИТХ дэмжлээ. Улмаар нийслэлийн Засаг даргын захирамжаар Д.Ундармааг дүүргийн Засаг даргаар томилсон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөөг томилохыг дэмжжээ. 

Энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал болох товтой байна. Энэ хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны одоогийн дарга Х.Нямбаатарын оронд паргалах хүнийг сонгоно. Намын дотоодод Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр болж, УИХ-ын зарим гишүүн болон Засгийн газрын сайд дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top