2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Я.Болор | Zindaa.mn
52 минутын өмнө

 

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.04/ хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

 

2026-11-04 14.05.59.jpg

 

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд 56 гишүүнээс УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, М.Бадамсүрэн, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, Р.Батболд, Ч.Анар, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Ч.Номин, А.Ундраа, Д.Батбаяр, Д.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ш.Бямбасүрэн, Б.Түвшин, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Б.Заяабал, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, О.Батнайрамдал, Г.Очирбат, Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, Р.Сэддорж, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг нар хүрэлцэн ирж, 13 цаг 40 минутад 53.6 хувийн ирц бүрдсэнээр хуралдаж эхэлсэн.

 

Screenshot 2026-11-04 at 13.55.11.png

 

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороод эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов. Илтгэгчээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдлыг томиллоо.

 

2026-11-04 14.07.01.jpg2026-11-04 14.07.14.jpg

 

Үргэлжлүүлэн Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгыг нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн илтгэхээр шийдвэрлэснээр хамтарсан хуралдаан өндөрлөсөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top