У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд тараах нь цаг үеийн шаардлагад нийцнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзаж баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлэлцээ хийж, иргэдэд хэрхэн хуваарилахталаар Засгийн газар өөрийн эрх зүйн орчинд тохируулж, дүрэм журам боловсруулах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болж, гурван их наяд орчим төгрөгийг иргэдийн Хуримтлалын дансанд байршуулахаар болсон юм. Хэдийгээр бүтээн байгуулалтын чухал төслүүдэд зарцуулахаар байсан ч ийнхүү иргэдийн хуримтлалын дансанд байршуулахаарболсон билээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Учралын зүгээс Оюутолгойтой ногдол ашиг авахаар тохиролцсон ч хэдий хэмжээний мөнгөн дүнтэй байх нь тодорхойгүй тухай мэдэгдсэн. Түүнчлэн Оюутолгойн хувьд энэ эгзэгтэй цаг үед Хятадын талын боомтын шинэчлэлээс үүдэн зэсийн баяжмалын экспорт саарч, гүний уурхайд газар хөдлөлөөс үүдсэн чичирхийллийн улмаас үйл ажиллагааг нь түр тасалдсан зэрэг нөхцөл байдалтай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top