Хоногийн хугацаанд хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 65 дуудлага бүртгэгджээ

О.Должин | Zindaa.mn
57 минутын өмнө

Цагдаагийн ерөнхий газраас 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 102 тусгай дугаарт ирсэн хоногийн мэдээг танилцууллаа.

Тодруулбал 102 дугаарт нийт 1976 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс 520 зөрчил, 120 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мөн нэг хэргийг шуурхай илрүүлж, өмнө үйлдэгдсэн 107 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Холбогдох төрлийн дуудлага, мэдээллийг ангилбал:

  • Залилах гэмт хэрэг – 21

  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл – 65

  • Хулгайлах гэмт хэрэг – 18

  • Эрүүлжүүлсэн – 122

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 77 гомдол, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top