Хорих ангийн хүмүүжигчээс мөнгө, эд зүйл авсан төлөөлөгчид 2,6 жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогджээ.

Тодруулбал, тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа холбогдох дүрэм, журмыг зөрчиж, нэр бүхий хоригдолд давуу байдал олгосон байна.

Улмаар тухайн хоригдлоос бэлэн мөнгө, эд зүйл авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт прокуророос Л.Д-д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Л.Д-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.1 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top