ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан бусдад зарим үүрэг даалгавраа даалгаарай

Я.Болор | Zindaa.mn
22 минутын өмнө

Хонь

Тэвчээр шаардсан өдөр. Төлөвлөгөөний дагуу ажилла. Өглөө чухал шийдвэр гаргах гэж бүү яар. Үдээс хойш ажил төрлийн харилцаа холбоог бэхжүүлэхэд тохиромжтой. Галт тэрэгний урд гүйх биш төлөвлөгөөний дагуу ажиллахыг од эрхэс зөвлөж байна.

Үхэр

Удаан хүлээсэн тогтвортой байдал, өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг бэлэглэнэ. Мэргэжлийн болон санхүүгийн зорилгоо өөр өнцгөөр харах боломж гарч ирнэ. Хувийн харилцаандаа уян хатан, нээлттэй байгаарай.

Ихэр

Амьд харилцаа, хэрэгтэй харилцаа холбоо болон гэнэтийн мэдэллээр дүүрэн өдөр. Ажлын асуудлыг шийдэх өвөрмөц шийдэл олдоно. Өдөр тутмын ажилдаа анхаарч, үдэш нь тав тухтай орчинд амраад ав.

Мэлхий

Тайван хөдөлмөрлөж, эргэн тойрноо цэгцлээрэй. Зөн совингоо сонс. Тэр танд зөв зам зааж өгнө. Хувийн харилцаанаас ихийг хүлээх хэрэггүй.

Арслан

Санаачилга гаргаж, удирдах чадвараа харуулаарай. Хүмүүсийг ятгах, холбоотнуудаа өөртөө элсүүлэхэд хялбар байна. Хайртай хүмүүс нь танд жижиг баяр бэлджээ. Талархан хүлээн аваарай.

Охин

Ажлаа дүгнэж, эхлүүлснээ төгс дуусгахад тохиромжтой өдөр. Бусдын хэрэггүй гэж үзсэн эд зүйлс эсвэл мэдээллийг өөрт ашигтайгаар эргүүл. Зөвхөн логик, бодит тооцоололд найдаарай.

Жинлүүр

Сэтгэл санаа амар амгалан, урам зоригоор дүүрэн, өөрийгөө зөвхөн сайхан зүйлсээр хүрээлүүлэх хүсэл төрнө. Өмнө нь танд хөндий хандаж байсан хүнийг өөртөө татна. Амжилтаа батжуулах гэж хэт их чармайх хэрэггүй. Өөрийнхөөрөө байхад хангалттай.

Хилэнц

Дээд зэргийн анхаарал, зохион байгуулалт, ямар ч асуудлыг шийдэхэд бэлэн байхыг шаардаж байна. Өмнө нь ойлгомжгүй мэт санагдсан мэдээлэл тодорхой болно. Саяхны үйл явдлын зангилааг тайлж, зөв шийдвэр гаргана.

Нум

Өөдрөг зан чанар нь дээд цэгтээ хүрнэ. Хаалга андуурч эсвэл товлосон цагаа мартсан ч сонирхолтой хүмүүстэй заавал уулзана. Гэнэтийн хэдий ч таатай боломжийн төлөө хуваариа зөрчихөөс бүү ай.

Матар

Сахилга бат, тэсвэр тэвчээр, бодит хандлага үр дүнгээ өгнө. Бусдад зарим үүрэг даалгавраа даалгаж, өөрсдийнхөөрөө хийх боломж олгоорой.

Хумх

Өдөр тутмын ажилд шинэ санаа нэвтрүүлэх боломж гарна. Үнэ цэнгүй мэт санагдсан хоббитой боллоо гэж өөрийгөө бүү зэмлэ. Энэ жижиг зүйл амьдралын амтыг мэдрүүлж, толгойг нь сэргээнэ.

Загас

Амар амгалан байдал ирж, нөхцөл байдлыг ойлгоно. Хамт олон эсвэл дотнын хүмүүсээсээ халуун дулаан үг сонсоно. Байгуулсан гавьяагаа үнэгүйдүүлэх хэрэггүй. Магтаалын үгийг инээмсэглэн хүлээн аваарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top