Өнөөдөр 2026.11.05. Энэ оны 309 дахь өдөр бөгөөд он дуусахад 56 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 41 минутад мандаж, 17 цаг 30 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 6 хэм хүйтэн, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Цүнамигийн аюулаас сэрэмжлүүлэх дэлхийн өдөр, Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамттай тэмцэх олон улсын өдөр тохиож байгаа бол Арменд Тагнуулчдын баяр, Их Британид Түүдэг галын өдөр, АНУ-д Америк хөлбөмбөгийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр ОХУ-ын хоккейчин Алексей Яшин, Америкийн Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл, Их Британийн жүжигчин Тильда Суинтон, АНУ-ын эдийн засагч Жеффри Сакс, Канадын дуучин Брайан Адамс, Эстоны озэки асан Барүто зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1975 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгчээ.
1985 онд ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
2009 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1872 онд АНУ-ын эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч Сюзан Б. Энтони хууль зөрчин ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн бөгөөд улмаар шүүхээс 100 ам.долларын торгууль ногдуулжээ.
1935 онд “Монопол” тоглоом гарчээ.
1940 оны энэ өдөр Франклин Д.Рузвельт гурав дахь удаагаа сонгогдсон анхны бөгөөд цорын ганц АНУ-ын ерөнхийлөгч болов.
1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал эхлэв.
1955 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайны үед сүйрсэн Венийн дуурийн театр үүдээ дахин нээжээ.
1968 онд Ричард Никсон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
1991 оны энэ өдөр Филиппинд Телма далайн хар салхинаас үүдэлтэй үер болж, 4900 гаруй хүн амиа алдав.
2006 оны энэ өдөр Саддам Хусейнд дүүжлэх ял оноов.
2007 оны энэ өдөр Google компани үүрэн утасны Android үйдлийн системээ танилцуулжээ.
2013 оны энэ өдөр Энэтхэг улс Ангараг гарагийг судлах зорилгоор “Mangalyaan” гараг хоорондын станц хөөргөв.
2021 онд Сьера Леонед бензиний цистерн дэлбэрч, 144 хүн амиа алдаж, 100 гаруй шархаджээ.
2024 оны энэ өдөр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёрдох удаагаа сонгогдов
Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )