Хонь
Гэрийн ажлын хуваариа эргэн харна. Учир нь нэг жижиг зүйл танил орон зайг тэс өөрөөр харахад хүргэнэ. Ингэснээр гэрийнхээ бүхэл бүтэн нэг буланг тохижуулах хэрэг гарна. Нэг оройн дотор дуусгах гэж бүү хичээ. Үүний оронд бага ч гэсэн чанартай гүйцэтгэх нь дээр.
Үхэр
Өмнө нь зөвхөн ажил хэргийн асуудал ярилцаж байсан хүнтэйгээ сонирхолтой яриа өрнүүлнэ. Ярианы сэдэв хувийн сонирхол, төлөвлөгөө, дурсамж руу хэвийж, тэр хүний талаар цоо шинэ зүйлсийг мэдэж авна.
Ихэр
Бусдын мухардалд орсон нөхцөл байдлаас гарах шийдэл олох хүсэлт ирнэ. Асуудлыг олон өнцгөөс хардаг чадвар нь боломжийг олж нээнэ. Өөрийнхөө зөвийг батлах гэж бүү хичээ. Үүний оронд таны санаа хэрхэн ажил хэрэг болж байгааг харах нь илүү таатай.
Мэлхий
Гэр бүлийн амьдралд нь баяртай үйд явдал тохионо. Сайн мэдээ, амжилт эсвэл зүгээр сайхан давхцал гэр бүлээрээ цугларч, баярлах шалтгаан болно. Ийм л үдэш удаан хугацаанд сайхан дурсамж үлдээдэг.
Арслан
Урьд өмнө гайхуулж байгаагүй ур чадвараа харуулах боломж гарна. Гэхдээ энэ мөчийг өөрийгөө бусдаас илүү гэдгээ илэрхийлэх цаг болгох хэрэггүй. Тайван, итгэлтэй байдал нь илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.
Охин
Удаан нээгээгүй хуучин ном сонирхлыг нь татна. Олон жилийн өмнө хэн нэгний үлдээсэн зурвас илрүүлж, ямар их түүх бидний гараар бүтээгдэж, ул мөргүй алга болдгийг ойлгоно. Хэн зурвас үлдээснээс үл хамааран тэрхүү “олдвор” бусдын жижиг нууцад нэвтэрсэн мэт нандин мэдрэмж төрүүлнэ.
Жинлүүр
Өдөр тутам тохиодог үйл явдалтай холбоотой сонголт хийх хэрэг гэнэт гарч ирнэ. Удаан хугацаанд бусдын төлөө зарим зүйлийг зөвшөөрдөг байсныгаа ухаарна. Сурсан дадлаас татгалзахад эвгүй байх ч хожим нь эрх чөлөөний амтыг мэдэрнэ.
Хилэнц
Сайн мэддэг гэж бодсон хүний шинэ царайг олж харна. Нэгэн жижиг ахуйн асуудлаас болж тэр хүний талаар бодож байсан зүйлийг тэс өөрөөр харахад хүргэнэ. Түүнд энэ талаар ярих гэж бүү яар. Зүгээр л ой санамжиндаа энэ мэдээллийг хадгалаад аваарай.
Нум
Танд зориулагдаагүй нэгэн чухал ярианд санаандгүй оролцоно. Бусдыг үзэл бодлоо илэрхийлэхэд нь хөндлөнгөөс орох шаардлагагүй. Үүний оронд анхааралтай сонсоорой. Сонссон зүйл нь таны бодлын мухарт байсан асуултад хариу өгч магадгүй.
Матар
Чухал мэдээллээ хадгалдаг аргаа өөрчлөхийг хүснэ. Цахим орчин дахь эмх замбараагүй байдлаас болж ямар их цаг хугацаа алдадгийг ухаарна. Удаан хичээсний үр дүнд хэрэгтэй зүйлээ хялбархан олдог болно.
Хумх
Өөрт ямар ч ашиггүй ч бусдад хэрэгтэй зүйл хийх боломж гэнэт гарч ирнэ. Танихгүй хүнд зам зааж өгөх, хүнд ачааг нь зөөж өгөх эсвэл чухал зөвлөгөө өгнө. Хамгийн сонирхолтой нь энэ үйлдэл сэтгэл санааг нь дээшлүүлж, буян хийхэд заавал их хүч эсвэл шалтгаан шаардлагагүйг сануулна.
Загас
Энгийн нэг ая эсвэл чимээ санаандгүй дурсмажийг нь сэдрээдгийг анзаарна. Мартагдсан үйл явдалтай хамт мартагдсан мөрөөдөл, хүсэл нь санаанд орж ирнэ. Тэр даруй хэрэгжүүлэх албагүй ч заримдаа өнгөрсөн цаг хугацаа чухал үед өөрийгөө сануулдаг.

Сэтгэгдэл ( 2 )
Гаж дон илэрвэл
Гаж дон илэрвэл