Хиймэл оюун ухаан шувууны ханиадны эсрэг үр дүнтэй вакцин гаргаж авахад тусалжээ

Я.Болор | Zindaa.mn
6 цагийн өмнө

Олон улсын рэмдэтдийн баг анх удаа хиймэл оюун ухааны тусламжтай шувууны томуугийн эсрэг өндөр үр дүнтэй вакцин гарган авчээ.

Кэмбрижийн их сургуулийн мэдээлснээр, энэхүү вакцин нь шувууны томуугийн нэг хувилбар бус сүлийн 20 жилд халдварт өвчин дэгдээж байсан бүх омгийн вирусийн эсрэг дархлаа тогтоодог байна. Вакциныг боловсруулах явцад вирусийн мутацийг судлах бус харин цаашид хөгжин хувьсах хувилбаруудыг урьдчилан таамаглах арга замыг нээжээ.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхий дахинд шувууны томуугийн хэд хэдэн том дэгдэлт бүртгэгдсэн. Тухайлбал, өдгөө H5N1 вирусний өндөр хоруу чанартай омог идэвхтэй тархаж байгаа бөгөөд энэ нь сая сая шувуу, олон тооны далайн хавыг устгахад хүргэсэн. Түүнчлэн, АНУ-ын мал аж ахуйн фермүүдэд халдвар дэгдэж, бог малд шинж тэмдэггүйгээр халдварлах чадвартай болжээ.

АНУ, Канад болон Европын эрдэмтэд вирусний уургийн бүтцийг хооронд нь харьцуулж, тэдгээрийн цаашдын хувьслыг тодорхойлогч хандлагыг илрүүлэх чадвартай хиймэл оюун ухааны тусгай системийг бүтээснээр энэхүү асуудлыг шийдвэрлэхэд том алхам хийлээ. Ингэснээр эрдэмтдэд пептидүүдийн бүтэц хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах, улмаар уургийн хамгийн тогтвортой хэсгүүдэд чиглэсэн вакцин гаргаж авах боломжийг олгосон байна.

Судлаачид хиймэл оюуныг ашиглан N1, N6 гэсэн хоёр өөр хэлбэрт суурилсан РНХ-вакциныг гарган авч, амьтан дээр туршжээ. Эдгээр туршилтаар уг вакцин нь амьтдыг сүүлийн хорин жилийн хугацаанд илэрсэн шувууны ханиадны хэд хэдэн омгоос нэгэн зэрэг хамгаалсан байна. Эрдэмтэд энэхүү бүтээл нь H5N1 вирусний өндөр хоруу чанартай хэлбэрүүдийн цаашдын тархалтыг зогсоохоос гадна шувууны ханиадны эсрэг өндөр үр дүнтэй вакцинуудыг богино хугацаанд гарган авах боломжийг нээнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top