13 удаагийн үйлдлээр 55 бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг баривчилжээ

О.Должин | Zindaa.mn
9 цагийн өмнө

Налайх болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 55 тооны бод малыг 13 удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, баривчилжээ.

Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, улмаар мал, махны ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.

Одоогоор хулгайд алдагдсан малын эзэд болон учирсан хохирлыг тогтоох, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас малчид, иргэдийг малаа байнгын хараа хяналт, хамгаалалттай байлгах, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, холбогдох бичиг баримтыг сайтар шалгахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (178.174.229.45)  2 цагийн өмнө

BUUDAN AL

0  |  0
Top