(34).jpg)
БНАСАУ агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цоо шинэ комплексыг туршсан тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Энэ сарын 4-нд болсон туршилтын үеэр нисэх аппаратын шинэ материалын техникийн үзүүлэлт болон найдвартай байдал, олон төрөлт хавсарсан удирдлагын ухаалаг арга барил, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн байг таньж илрүүлэх чадвар, тагнуулын мэдээлэл боловсруулах аппаратын ажиллагаа зэрэг нь батлагдсан болохыг дурджээ.
Мөн энэ өдөр алсын зайн тусгалтай стратегийн далавчит пуужингийн зүүн бүсийн анги нэгтгэлийн үзүүлэн сургуулилт болсон байна.
"Эдгээр арга хэмжээ нь байлдааны системийг техникийн хувьд шинэчлэх, стратегийн зэвсэглэлийн байлдааны найдвартай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах, цэргийн бүх шатны салбарын заавал гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн" гэж хэвлэлд тэмдэглэжээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр уг пуужингуудыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тус улсын зүүн эрэг орчмын Сондок бүсээс Японы тэнгисийн зүг рүү харважээ.

Сэтгэгдэл ( 0 )