Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд, Сирийн Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа нар хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Энэ үеэр Саудын Араб, Сирийн батлан хамгаалах яамд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан байна.
Талууд Ойрх Дорнод дах нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, тус бүс нутагт үүссэн хурцадмал байдал дэлхийн эдийн засаг, эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтэд ноцтой үр дагавар учруулж буйг онцлон тэмдэглэжээ. Эр Рияд, Дамаск нь бүс нутгийн хямрал, хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэх нь чухал болохыг онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )