Украины аюулгүй байдлын баталгааны асуудлаар зөвлөлдөв

Я.Болор | Zindaa.mn
9 цагийн өмнө

НАТО-ийн төв байранд Украины аюулгүй байдалд баталгаа олгох асуудлаар Европын Комисс, АНУ, Герман, Франц, Их Британи, Украины техникийн ажлын хэсгүүд уулзалт хийлээ.

Тус уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй бөгөөд Украины аюулгүй байдалд баталгаа олгох, Европын аюулгүй байдлын архитектурын талаар хэлэлцсэн байна.

“Deutsche Welle” сувгийн мэдээлснээр, Италийн ерөнхий сайд Жоржа Мелони Укарины хямралыг зохицуулах яриа хэлэлцээнд Европын Холбоог хэн төлөөлөхийг тодорхой тогтоохыг шаардсан байна. Тэрбээр энэ асуудлыг Даблин хотноо энэ сарын 13-нд болох Европын зөвлөлийн албан бус уулзалтын үеэр хэлэлцэхийг шаардсан байна.

Үүнээс өмнө Брюссельд дайны дараах Украины сэргээн босголын асуудлаар уулзалт болсон билээ.

ОХУ, АНУ, Украины яриа хэлэлцээ Абу Даби хотноо энэ сарын 10-11-нд болно. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткоффын мэдээлснээр, яриа хэлэлцээгээр дайны дараах аюулгүй байдал, хүнүүмлэгийн санаачидгууд болон энх тайвныг тогтоох дараагийн алхмуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top