Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна

О.Должин | Zindaa.mn
12 цагийн өмнө

Өнөөдөр нутгийн төв хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна. Алтайн уулархаг нутаг, говь болон тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурын хувьд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хойд хэсгээр 0...+5 градус дулаан байх бол бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна.

Багануур орчимд: Үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -2...-4 градус хүйтэн байна.

Тэрэлж орчимд: Үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -3...-5 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top