ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
6 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 19. Энэ өдрөөс хойш он дуусахад 134 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 51 минутад мандан, үдшийн наран 20 цаг 01 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө дуу цахилгаантай бороотой 19 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та үер усны аюулаас болгоомж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Мөн АНУ-д Агаарын тээврийн өдөр Афганийн тусгаар тогтнолын өдөр, Вьетнам улсад Наймдугаар сарын хувьсгалын дурсгалын өдөр, Норвег улсад угсаа залгамжлах гүнж Метте-Маритын төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр нисэхийн салбарын анхдагчдын нэг, Врайтын компанийг үндэслэгч Орвиль Врайт, алдарт “Шанель” брэндийг үндэслэгч Коко Шанель, Америкийн дууны шүлгийн мастер Огден Неш, Английн компьютерийн эрдэмтэн, өгөгдлийн загварчлалыг зохион бүтээсэн Эдгар Ф.Кодд, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, “Майкрософт” компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла, Америкийн реппэр Нейт Догг, “Найзууд” цувралын од Меттью Перри, Америкийн реппэр Фет Жое, Италийн хөлбөмбөгч Марко Матерацци, Америкийн дуучин Кристина Перри, Германы уралдааны нисгэгч Нико Халкенберг нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

МЭӨ 43 оны энэ өдөр Юлий Цезарийг хөнөөсний дараа түүний хүргэн дүү Октавиан цэргийн хүчээр сүрдүүлж Сенатын гишүүнээр сонгогджээ.

1274 оны энэ өдөр Английн хаан ширээнд I Эдуард суув.

1561 оны энэ өдөр Шотландын хаан Мэри 13 жил Францад байсны эцэст 18 настайдаа эх орондоо эргэн ирэв.

1772 оны энэ өдөр Шведийн хаан III Густав төрийн эргэлтээр эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, Риксдаг болон хааны эрх мэдлийг хуваасан шинэ Үндсэн хууль боловсруулав.

1839 оны энэ өдөр Францын Засгийн газар Луй Дагуэрийн гэрэл зургийн нээлт нь “дэлхийн ертөнцийн хосгүй бэлэг” гэж зарлажээ.

1927 оны энэ өдөр Оросын Үнэн алдартны сүмийн хамба Сергей ЗХУ-д үнэнч байхаа зарлав.

1934 оны энэ өдөр Германд бүх нийтийн санал асуулгаар Адольф Гитлерийг “Фюрер” цолтой төрийн тэргүүн байхаар шийджээ.

1936 оны энэ өдөр Москвад анхны шүүх хурал болсноор ЗХУ-д их хэлмэгдүүлэлт эхэлжээ.

1944 оны энэ өдөр Нацистын Германд эзлэгдсэн Парис хотод Холбоотон цэргүүдийн тусламжтайгаар бослого дэгдэв.

1945 оны энэ өдөр Вьетнам улсад Хо Ши Мин тэргүүтэй улстөрчид засгийн эрхийг гартаа авав.

1953 оны энэ өдөр АНУ, Британийн тагнуулын албадын оролцоотойгоор Иран улсад Мохаммед Мосаддегийн Засгийн газрыг түлхэн унагав. Улмаар Реза Пахлавыг хаан ширээнд буцаан залжээ.

1960 оны энэ өдөр ЗХУ-ын сансрын “Спутник” хөтөлбөрийн хүрээнд “Корабль-Спутник 2” хөлөгт Белька, Стрелка гэх хоёр нохой, 40 хулгана, хоёр харх, олон тооны ургамлын хамт тээж хөөргөв.

1965 оны энэ өдөр Японы Ерөнхий сайд Эйсакү Сато Дэлхийн хоёрдугаар дайны дараа Окинава мужид айлчилсан тус улсын анхны Ерөнхий сайд болжээ.

1991 оны энэ өдөр ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёвыг Украины Форос хотод амарч байх хойгуур гэрийн хорионд оруулснаар наймдугаар сарын төрийн эргэлт эхэлжээ.

1999 оны энэ өдөр Югославын Белград хотод хэдэн арван мянган сербчүүд Ерөнхийлөгч Слободан Милошевичийг огцрохыг шаардан жагсав.

2005 оны энэ өдөр Орос-Хятадын хооронд анхны цэргийн сургуулилт болох “Энхтайвны даалгавар 2005” эхэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top