Трамп: Украин шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг болсон

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 10 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин улс шинэ Ерөнхийлагчтэй болох цаг болсныг сэтгүүлчдэд хэлжээ. Учир нь Трампын засаг захиргаа ОХУ-тай дизелийн түлш худалдан авах гэрээ байгуулсныг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський эрс шүүмжилсэнтэй холбоотой юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамд хэлэхдээ "Зеленськийд хэлэлцээ хийх олон боломж байсан. Гэвч хэзээ ч хэлэлцээ хийхийг хүсч байгаагүй. Тиймээс Украин улс тохиролцоонд хүрч чадах шинэ удирдагчтай болох ёстой" гэсэн байна.

Доналд Трампын тухайд удахгүй болох завсрын сонгуулийн өмнө шатахууны үнийг бууруулахын тулд ОХУ-тай дизелийн түлшний гэрээ байгуулж байгаа юм. Үүнийг Украины Ерөнхийлөгч эрс эсэргүүцэж "Маш ичгүүртэй үйлдэл. Энэ нь ОХУ-ын түрэмгийллийг санхүүжүүлэхийн тулд Путинд барьж буй бэлэг" гэсэн юм. Европын холбооны зүгээс ч АНУ-ын үйлдлийг эрс эсэргүүцэж хэлэлцээрээ зогсоохыг уриалсан.

Яг одоо АНУ-ын засаг захиргаа ОХУ-д тавьсан хоригоо хэсэгчлэн цуцлах асуудлыг хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.27.244)  2026 оны 10 сарын 12

Трамп лондонд төвтэй долларын чөтгөрийн тойрогтой тэмцэж шинэ валют хэвлэх гэж нефтээ доллараас салгах гэж ирантай дайн хийгээд байгаа

0  |  0
Top