“Tesla” 578.6 мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани дууны системд нь гэмтэл гарсан тул 578.6 мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татахаар болжээ.

Үүнд 2020-2022 оны Model S, Model X, Model Y болон 2017-2022 оны Model 3 загварууд багтаж байна.

Энэ сар гарснаас хойш “Tesla” компани гурван ч удаа автомашинуудаа татаж байна. Үйлдвэрлэгч нийт 1.5 сая автомашинаа автомат жолоодлогын горимын алдаа, аюулгүйн бүсийн дохиолол болон салхины шилний халаагууртай холбоотой асуудлаас болж зах зээлээс эргүүлэн татахаар зэхэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.21.149)  2025 оны 03 сарын 13

Baiden ovooteigee muudaad bga suragtai kk

1  |  0
Top