ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 20. Энэ өдрөөс хойш он дуусахад 133 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 52 минутад мандан, үдшийн наран 19 цаг 59 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг 23 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн шумуулны өдөр тохиож байна. Түүнчлэн Эстони улсад Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр, Марокко улсад Хаан болон ард түмний хувьсгалын өдөр, Унгар улсад Гэгээн Степаны өдөр тохиож байна. Энэ өдөр АНУ-ын 23 дахь Ерөнхийлөгч Бенжамин Харрисон, Францын 10 дахь Ерөнхийлөгч Реймон Пойнкер, Америкийн богино өгүүллэгийн зохиолч Х.П.Лоукрафт, Нобелийн шагналт Италийн яруу найрагч Сальвадор Квазимодо, Сербийн анхны Ерөнхийлөгч Слободан Милошевич, Энэтхэгийн зургаа дахь Ерөнхий сайд Ражив Ганди, “Фринж” цувралаар алдаршсан Австралийн жүжигчин Жон Нобле, Америкийн жүжигчин Жоан Аллен, Оскарын шагналт жүжигчин Ки Хве Кван, Америкийн жүжигчин Эми Адамс, “Хүн аалз”-ны дүрээр алдаршсан Америкийн жүжигчин Эндрью Гарфильд, Оросын хөлбөмбөгч Юрий Жирков, Снукер бильярдын дэлхийн аварга Жадд Трамп, Америкийн дуучин Деми Ловато, Бельгийн гүнж Габриел нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1083 оны энэ өдөр Унгарын анхны хаан I Степан, түүний хөвүүн хунтайж Эмерик нарыг гэгээнтнээр өргөмжлөв. Энэ өдрийг Унгарчууд үнэдсний баяр болгон тэмдэглэдэг билээ.

1775 оны энэ өдөр Испаничууд Аризона мужид Тусон хотыг байгуулав.

1858 оны энэ өдөр Чарльз Дарвины алдарт “Хувьслын онол” Лондонгийн Линнейн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдэв.

1866 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жонсон иргэний дайн дууссаныг албан ёсоор зарлав.

1905 оны энэ өдөр Японы нийслэл Токио хотод Сун Ят-Сен, Сонг Жяорен нар Манж Чин гүрний эсрэг бүгд найрамдах бүлэглэл болох Тонменхуйг байгуулав.

1914 оны энэ өдөр Германы эзэнт гүрний арми Бельгийг нийслэл Брюсселийг булаан эзэлжээ.

1926 оны энэ өдөр Японы олон нийтийн NHK агентлаг байгуулагдав.

1940 оны энэ өдөр Оросын хувьсгалч Лев Троцкий Мексикт цөллөгт байхдаа Рамон Меркадерийн халдлагад өртөв. Тэрээр дараа өдөр нь амьсгал хураажээ.

Мөн өдөр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль “Ийм олон хүн ийм цөөхөн хүнд ийм их өртөй байгаагүй” гэх алдарт үгээ хэлжээ.

1949 оны энэ өдөр Унгар улсад Үндсэн хууль батлагдаж, Ардын бүгд найрамдах улс болжээ.

1960 оны энэ өдөр Сенегал улс Малигийн холбооноос гарч, тусгаар тогтнолоо зарлав.

1975 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагийг судлах зорилготой “Викинг 1” хөлгийг хөөргөв.

1988 оны энэ өдөр Бараг найман жил тулалдсаны эцэст Иран-Ирак улс  гал зогсоох тохиролцоонд хүрчээ.

1991 оны энэ өдөр Ерөнхийлөгч Михаил Горбачёвыг огцруулах зорилготой наймдугаар сарын төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон нийт ЗХУ-ын парламентын ордны гадаа жагсжээ.

2020 оны энэ өдөр Ардчилсан намын сенатор Жо Байден 2020 оны Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшихээ зарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top