“Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

47 минутын өмнө

Сургуулийн орчныг хүүхдэд ээлтэй, алхах замыг нь аюулгүй болгох үүднээс “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Эхний ээлжинд алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн автомашины хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна.

Сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагын асуудлыг эргэж харахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top