Монголын нийгмийн бүтээлч давхарга хэлэлцүүлэг болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Гэрэгэ бодлогын хүрээлэн, Ардчилсан намын эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл хамтран “Монголын нийгмийн бүтээлч давхарга: Дүр төрх, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэхүү хэлэлцүүлгээр Монголын дундаж давхаргын өрхүүд, хөдөлмөр эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцэж, тэдний боломж, өсөлт хөгжлийг дэмжих бодлогын шийдлүүдийг тодорхойлохыг зорьж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Монголын нийгмийн бүтээлч давхаргын дүр төрх” судалгааны үр дүнг танилцуулж, үргэлжлүүлэн World Café буюу бүлгийн оролцоонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Оролцогчид бодлогын боломжит шийдлүүдийг хамтран боловсруулж, ач холбогдол, хэрэгжих боломжийг нь харгалзан эрэмбэлж, цаашид намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах санал, зөвлөмж гаргана.

Энэхүү хэлэлцүүлэг энэ сарын 28-ны лхагва гарагт Блю-Скай зочид буудлын Топаз танхимд 14:30-17:30 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top