Замын цагдаа согтуугаар жолоо барьж, осол гаргажээ

О.Должин | Zindaa.mn
40 минутын өмнө

Налайх дүүрэгт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ. Ослын улмаас хүнд гэмтсэн эмэгтэйн ар гэрийнхний мэдээлснээр, автомашин жолоодож явсан хүн нь Налайх дүүргийн замын цагдаа байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг өгсөн байна.

Хохирогч эмэгтэйн ар гэрийн төлөөлөл “Манай эгч эсрэг урсгалаар маш удаан, зөөлөн явж байсан. Гэтэл нөгөө автомашинтай мөргөлдсөн. Эгч маань нуруундаа хоёр хугаралтай, тархиндаа гэмтэлтэй, мөн олон тооны битүү гэмтэл авсан” хэмээн ярьжээ.

Мөн ослын газарт ирсэн цагдаа, эмнэлгийн ажилтнуудын хэлснээр тухайн жолооч хөл дээрээ тогтож чадахгүй, хөл нүцгэн байсан бөгөөд нэр, регистрийн дугаараа ч хэлж чадахгүй хэмжээнд согтсон байсан гэх мэдээллийг өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top