Фёдор Конюховын Монгол дахь аялал дууслаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 24

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.

Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч (66.181.161.24)  2025 оны 03 сарын 13

Мэдрэл царайлчихаад цаанаа нэг тагнуул шинжтэй

1  |  0
Зочин (202.126.90.134)  2025 оны 03 сарын 13

Үс, сахал энэ тэрийг нь харахад жаахан юмтай л хүн шиг л харагдах юм даа, хөөрхий

1  |  0
Top