ОХУ-ын Элчин сайд Монголын үндэсний музейд зочиллоо

Я.Болор | Zindaa.mn
44 минутын өмнө

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 26-ны өдөр зочилж, “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Үзэсгэлэнтэй танилцсаны дараа музейн захирал Д.Отгонсүрэн Элчин сайд Алексей Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын музейн ажилтнуудын туршлага солилцох, мэргэжил, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top