Саудын Араб газрын тосоо Сингапурт хадгална

Я.Болор | Zindaa.mn
46 минутын өмнө

 

Саудын Арабын газрын тосыг Сингапур улсын газар доорх Журонг агуулахад хадгалах хамтарсан механизм байгуулах эрмэлзэлтэй буйгаа тус хоёр улс зарлажээ. Харилцан ойлголцлын санамж бичгийг “Saudi Aramco”, Сингапурын Эрчим хүчний зах зээлийн газар болон “JTC” корпорац Сингапурын Олон улсын эрчим хүчний долоо хоногийн үеэр байгуулжээ.

Сингапурын эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тан Си Ленгийн ярьснаар, 2027 оны хоёрдугаар хагасаас хэрэгжиж эхлэх энэхүү тохиролцоо нь Саудын Арабын газрын тосыг Зүүн өмнөд Азид нийлүүлэх гинжин хэлхээний тогтвортой байдлыг бэхжүүлэх боломжийг нээж, нийлүүлэлт тасалдсан тохиолдолд Сингапурын эрчим хүчний аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Журонг арал дахь газрын тосны агуулахууд нь150 метрийн гүнд байрладаг бөгөөд газрын тос, байгалийн хийн баяжмал зэрэг есөн сая баррель шингэн нүүрсустөрөгч хадгалах хүчин чадалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top